“Дүнжингаравын хурд 2026” Хүй долоон худагт амжилттай болж өндөрлөлөө

Монголын Морин Спорт уяачдын холбооны нэрэмжит “Дүнжингаравын хурд 2026” хаврын хурдан морины уралдаан 5-р сарын 4-ны өдөр Хүй долоо худагт зохион байгуулагдлаа. Уралдаан их нас, Соёолон,сонгомол дунд насны морьд гэсэн гурван насны ангилалаар явагдаж 200 гаруй хурдан хүлэг шандасаа сорьсон..
Их насанд 64 морь уралдснаас
1. Төв аймгийн Сэргэлэн сумын Пүрэвдоржийн Баярбатын хээр. Дорнод аймгийн Сэргэлэн сумын уяач Жаргалсайханы Энхбатын унаган адуу. 2025 оны Их хурд уралдааны айргийн гурав. Баатарын Мэндсайхан уясан
2. Өмнөговь аймгийн Булган сумын уяач МУТМУ Намдагийн Хүрлээгийн хээр. Хязаалан Баян-Адарга сумын бүсийн түрүү, Соёолон улсад 12. ААУ Баттулгын Ганбаяр уясан
3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэний Түмний эх халиун. МУТМУ Батхүрэлийн Бат-Өлзий уясан /12 настай морь
Соёолон насанд
1. Төв аймгийн Заамар сумын уяач Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн халтар. МУАУ Энхбатын Дашчирэв уясан.
2.Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариуболдын хээр алаг. МУТМУ Түмэндэлгэрийн Ихбаяр уясан. Өндөр гэгээний наадмын түрүү.
3. Увс аймгийн Түргэн сумын уяач Сайнжаргалын Анхбаярын хүрэн халзан. МУТМУ Мөнхбатын Цэрэнжав уясан. Цогбаярын Хүрэлтулгын унаган адуу.
Сонгомол дунд насанд
1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул МУТМУ Намдагийн Хүрлээгийн хул халзан. Баттулгын Ганбаяр уясан.
2. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Данзандоржийн Одхүүгийн хээр алаг. МУТМУ Ононгийн Батболд уясан.
3. Хэнтий аймгийн Дадал сумын Бат-Өлзийн Оргилын хээр тус тус байр эзэллээ.
Гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10 айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагналаа. Мөн 6-10-р байранд орсон хүлгийг 1 сая төгрөгөөр байлсан юм.
Мөн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн хурлаас 2026 оны зуны бүсийн уралдаануудыг долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах саналыг Засгийн газарт уламжлаад байна. Үүний дагуу энэ зуны бүсийн уралдаанууд дараах аймгуудад болохоор төлөвлөгджээ.

  • Баруун бүс: Завхан аймаг
  • Говийн бүс: Дундговь аймаг
  • Зүүн бүс: Сүхбаатар аймаг
  • Төвийн бүс: Сэлэнгэ аймаг тус тус болох бөгөөд энэ зун нийт таван аймагт бүсийн уралдаан зохион байгуулагдах урьдчилсан төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *