НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 26 жил болжээ.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлагууд одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр байгууллагын сүүлийн үеийн ажлын ололт, хэтийн зорилгоо танилцуулан харилцан ярилцаж, ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.