“Монгол адуучин” тэмцээн Хүй долоон худагт амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Монгол адуучдын холбоо”, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Монгол адуучин” тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр буюу 3-р сарын 29 ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Монгол эх орноо эзэнтэй байлгаж байгаа залуучуудыг алдаршуулж,адууны өв соёлыг таниулах, адуучдыг хооронд нь танилцуулах зорилгоор анх удаагаа зохион байгуулсан “Монгол адуучин” тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг адуучид оролцож Уурга ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах зэрэг тэмцээний дөрвөн төрлөөр өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа.


Мөн энэ үеэр хүүхдийн марзай гийнгооны уралдаан адүучны шүлэг магтаалын улсын уралдааныг зохион байгуулсан юм. Түүнчлэн бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаагаа зохион байгуулав.
Монгол адуучдын холбооны тэргүүн О.Мөнхбаяр: “Монгол эх орны өнцөг бүлан бүрт адуучин тэмцээн хийдэг, үүнийг нэгтгэн нэг дор улсынхаа нийслэлд цуглуулж наадмын торгон ногоон дэнждээ зохион байгуулъя гэж бодсон цаашдаа жил болгон уламжлал болгон уг тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэл аялал жуулчлалын төлөвлөгөөнд Адуучин тэмцээнийг оруулаад цогц брэндийг үүсгэх гээд явж байгаа юм.” Гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *