ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлага, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын хооронд 2018 оны үр дүнгийн гэрээг амжилттай байгууллаа. Үр дүнгийн гэрээгээр тус газар нь төсвийг үр дүнтэй зарцуулах, тусгай ажил үйлчилгээг нийлүүлэх үүргийг хүлээдэг. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь өнгөрсөн 2017 оны үр дүнгийн гэрээг биелүүлэхэд байгууллагын дотоод нөөц боломжийн чадавхийг ашигласан амжилттай ажиллав. Мөн энэ өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Удирдлагын багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааний хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийн 2018 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, удирдлагын зөвлөлийн гишүүд, дүүргийн Засаг дарга нар, Төсвийн шууд захирагч нартай 2018 оны ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ байгууллав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *