Солонгосын кино жүжигчид Хүй долоон худагт кино зураг авалт хийв

БНСУ, Монгол улсын жүжигчид хамтран Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор” -т Нүүр дүүрэн инээмсэглэл нэртэй баримтат киноны зураг авалтыг хийлээ. Уг кино нь Хойд Солонгос улсын хүний эрхийн тухай өгүүлэх бөгөөд манай улсад зураг авалт хийж байгаагаараа онцлог юм. Кино зураг авалтыг хийхээр 50 гаруй уран бүтээлчид Солонгос улсаас манай улсад ирсэн ба зураг авалтыг Дархан, Төв аймгийн аймгийн Эрдэнэ сум, Налайх, Багануур,Улаанбаатар, Хүй долоон худаг зэрэг газруудаар явж хорь гаруй хоногийн турш авчээ. Тус уран бүтээл ирэх 2025 оны нэгдүгээр сард олны хүртээл болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *