“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг 2017 оны 09 дүгээр сарын 23-нд Хүй долоон худагт нээлтээ хийлээ. Энэхүү спорт өдөрлөгийн нээлтэнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголы цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн Монголын хөл атлеткийн холбооны дасгалжуулагч Д.Батсайхан нар оролцлоо. Спорт өдөрлөгийн үеэр гүйлтийн 3 төрөлт тэмцээнүүд зохиогдсоноос эмэгтэйчүүдийн 100 метрийн зайн гүйлтэнд Хилчин спорт хорооны тамирчин Ж.Халиун эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн гүйлтэнд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин Д.Анхбат, багийн буухиа гүйлтэнд Д.Даваадорж ахлагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчид тэргүүн байруудыг эзэллээ. “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөгийн хүрээнд 09 дүгээр сарын 30-нд 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн, 10 дугаар сарын 7-нд уулын дугуйн уралдаанууд зохиогдоно. “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байна.
2018-11-28