“ТАЛ НУТГИЙН МОНГОЛ” ОЛОН УЛСЫН МАРАФОН ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Тал нутгийн Монгол” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9 сарын 10-нд Хүй долоон худагт 2 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнийг Япон улсын иргэн Фужавара, Кон Аяа нар 1996 онд анхлан санаачилсан байна. Энэхүү 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын хөнгөн атлетикийн холбоо, “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-аас зохион байгуулж Япон улсын “Шёова холдинг” групп ивээн тэтгэж мөн хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монгол наадам” цогцолбор ОНӨТҮГ, Монгол дахь Япон улсын ЭСЯ, Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, биеийн тамир спортын бусад байгууллага, их дээд сургуулиуд оролцлоо. Тэмцээн өсвөр үе болон насанд хүрэгчдид, ахмад гэсэн гурван ангилалд явагдсан ба оролцогчид 3 км, 5 км, 10 км, 21 км-ын зайд уралдаж шилдгүүдээ шалгарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *