“ТАЛ НУТГИЙН МОНГОЛ” ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛНО

Монголын хөнгөн атлетикийн холбооноос санаачлан “Тал нутгийн Монгол” марофон гүйлтийн олон улсын тэмцээнийг 2017 оны 09 сарын 10-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон байна. Энэхүү марофон гүйлтийн тэмцээн 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүүлийн 2 жилд Хүй долоон худагт зохиогдож байна. Марафон гүйлтийн тэмцээнийг Монгол дахь Япон улсын элчин сайдын яам, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, Монголын үндэсний олимпийн академи, төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *