Капаннелле нь Италийн хамгийн алдартай морин тойруулгуудын нэг юм. Тус морин тойруулгад орон нутгийн шинж чанартай олон тэмцээн уралдаан болдог бөгөөд энэхүү уралдаанаараа моринд хорхойтой олон мянган фэнүүдийг татаж чаддаг байна. Сүүлийн жилүүдэд “Капаннелле” морин тойруулгын талбайн тохижилтод томоохон хэмжээний өөрчлөлтүүд хийгдэж байгаа бөгөөд үүний үр дүнд тус спортын байгууламж Ромын хамгийн эртний морин тойруулга болохоор төлөвлөж байна. Энд мөн морин спортын түүхэд зориулсан музей ажилладаг. “Капаннелле” нь морин уралдааны талбайгаас гадна бусад спортын тэмцээн, уралдаанд зориулсан ногоон талбай бүхий тусгай газартай юм. Тиймээс “Капаннеле”-г морин спорт сонирхогчид хамгийн загварлаг, орчин үеийн морин тойруулга хэмээн дүгнэсэн бөгөөд зөвхөн Италид төдийгүй Европ даяар энэхүү морин тойруулга алдартай болтлоо хөгжсөн ажээ.
2018-11-28