Нийслэл хотын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх Энхтайваны өргөн чөлөөний дагуу зүүн эргэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр гарснаараа төв замын түгжрэл тодорхой хэмжээгээр багассан ч туслах замуудын түгжрэл маш их нэмэгдсэн байна. Гэвч иргэдээс энэхүү шийдвэрээ эргэн харж цуцлахийг шаардаж эхэлсэн билээ. Харин энэ удаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүсэлт хүргүүлж энэхүү шийдвэрийг цуцалж өгөхийг хүссэн байна.
2018-11-28