Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөдөлмөрийн баатар, дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглов.
Тодруулбал, дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, арслан долоо, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 45 бөх зодоглож байна. Мөн аймаг, цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 41 бөх барилдахаараар болжээ. Том цолтой бөхчүүдээс улсын аварга С.Мөнхбат энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ зарласан. Мөн допингийн асуудлаар улсын арслан Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч нар барилдсангүй. Харин хэдхэн хоногийн өмнө барилдах эрх нь сэргэсэн улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нар зодоглосон.
2024-07-17