“Бүх оддын барилдаан”-ы санал асуулгыг улсын аварга О.Хангай тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо, Премьер спортс нэтворк сувгаас бөх сонирхогчдын хүртээл болгож буй үндэсний алтан цомын барилдааны дундуур “Бүх оддын барилдаан”-ыг анх удаа зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг барилдаанд оролцох бөхчүүдийн санал асуулга өнөөдөр өндөрлөнө. Өглөөний 09:00 цагийн байдлаар Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарьд, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий нар үзэгчдээс хамгийн олон санал авчээ.

“Бүх оддын барилдаан”-ыг ирэх сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үзэгчдээс хамгийн олон санал авсан 14 бөх “Бүх оддын барилдаан”-д барилдах бөгөөд тэд долоо долоогоороо хоёр багт хуваагдан халз өрсөлдөх юм. Энэ үеэр холимог оддын барилдаанаас гадна бөхчүүдийн дунд хүч чадлын тэмцээн зохиохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *