“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ “Нэг ажилтан Нэг боодол өвс”хандивын аянг эхлүүллээ

Монгол улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсний улмаас 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 667,841 толгой мал хорогдож 20 аймаг 190 суманд зудын аюул нүүрлээд байна. Өвөлжилт хүндэрч зуд нүүрлээд буй аймгийн малчиддаа тусламжийн гараа сунгах үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олноос “Нэг ажилтан Нэг боодол өвс”хандивын аянг эхлүүллээ. Тус аян нь цас их хэмжээгээр орж зудын аюулд өртөн, олон тооны малаа алдсан, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон малчдад сэтгэлийн дэм өгөх гол зорилготой юм.
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсээд байна. Мөн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Тиймээс Төрийн болон төрийн бус байгууллагууддаа хандан “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олны зүгээс “Нэг ажилтан Нэг боодол өвс” хандивын аянд нэгдэхийг уриалж малчиддаа “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр” тусла гэдэг ардын үгээ санаж тусламжийн гараа сунгахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *