“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2024.02.08/ Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Тодруулбал, өнөөдөр 13:00 цагаас хүчит бөхийн барилдааны I, II даваа эхэлнэ. Барилдааныг үзэх тасалбар 60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.
Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдах бөгөөд барилдахаар 295 хүчтэн бүртгүүлжээ. Луу жилийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар манлайлан барилдана.