ХҮЙ ДОЛООН ХУДГИЙН БАЙРШЛЫН ЗУРГИЙГ НААДАМЧДАД ТАРААЛАА

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан Хүй долоон худгийн байршлын зургийг танилцуулга байдлаар хэвлэн гаргаж наадамчин олонд үнэгүй тараалаа. Энэхүү байршлын зурагт Үндэсний их баяр наадмын талбайн байршил мөн “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын танилцуулга, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг мэдээллүүдийг багтсан бөгөөд жуулчид болон наадамчдад бүх мэдээллийг нэг дороос авах боломжыг гаргаж өгсөнөөрөө онцлогтой. Энэ зурагт танилцуулгыг “Оюуны ундраа” групп ивээн тэтгэж 10,000 ширхэг хэвлэн наадмын өдрүүдэд Хүй долоон худагт үнэ төлбөргүй тараалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *