НИЙСЛЭЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН УЛАМЖЛАЛТ БАРИЛДААН БОЛНО

Аравдугаар сарын 27-ны Баасан гарагт 11:00 цагаас сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай.

Барилдах бөхчүүдийг 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

Аравдугаар сарын 28-ны Бямба гарагт 11:00 цагаас Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Барилдах бөхчүүдийг 10-р сарын 26, 27-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.

Аравдугаар сарын 29-ний өдрийн 13:00 цагт Монголын Үндэсний бөхийн холбооны “Барилдааны дүрмийн зөвлөл”-ийн нээлттэй хурал Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус хурлаар барилдааны дүрмийн зарим заалт ба допингийн асуудлыг хэлэлцэнэ.

Хуралд бөхчүүд, бөхийн багш, дасгалжуулагчид болон бөхийн зүтгэлтнүүд, үзэгчид нээлттэй оролцох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *