“Монгол наадам-Дэлхийн өв” хэлэлцүүлэг маргааш Чингис хаан үндэсний музейд болно

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол наадам Дэлхийн өв“ сэдэвт хэлэлцүүлгийг маргааш буюу аравдугаар сарын 03-ны өдөр Чингис хаан үндэсний музейд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэг нь Юнескогийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн үндэсний эв нэгдлийн их баяр цэнгэл болох Монгол наадмын түүх, өв соёл, зан заншил, уламжлалыг сурталчлан таниулах, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын түүхэн замнал, цаашдын хөгжлийн талаар ярилцах гол зорилготой.
Хэлэлцүүлэгт СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, Соёл судлалын доктор профессор Ш.Эрдэнэцэцэг “Соёлын биёт бус өв-Монгол наадам”, Монгол улсын гавьяат барилгачин, Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн зөвлөх инженер Г.Нарангэрэл “Монгол наадам цогцолборын анхны төлөвлөлт”, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга, доктор С.Сайнбаяр “Монгол наадам цогцолборын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага” сэдвүүдээр тус тус илтгэл тавин оролцож хэлэлцүүлэг өрнүүлнэ.Энэ үеэр Монгол наадам цогцолбортой хамтран ажилладаг байгууллагын төлөөллүүд уригдан оролцож Монгол наадам цогцолборын цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *