Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэснийих баяр наадмын хүрээнд зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагаануудад төрийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гүйцэтгэх продюсеруудыг томиллоо.
Тухайлбал, Үндэсний их баяр наадмын нээлт,хаалтын ёслолын гүйцэтгэх продюсероор Улсын Драмын Эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу,“Дээлтэй Монгол” наадмын гүйцэтгэх продюсероор Хүүхэд залуучуудын театрын захирал Б.Ариунболд, Хүй долоон худагт зохион байгуулах “Соёлын наадам”-ын гүйцэтгэх продюсероор Соёл, Урлагийн Их сургуулийн захирал Э.Сонинтогос, Төрийн далбааны өдрийн “Хүндэтгэл ёслолын жагсаал”-ын гүйцэтгэх продюсероор Цэргийн Дуу, Бүжгийн Эрдмийн чуулгын дарга Г.Золзаяа, “Улаанбаатарын үдэш” үдшийн цэнгүүний гүйцэтгэх продюсероор Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар ажиллахаар боллоо.