“Монгол 98 нэгдэл”-ээс санаачлан Увс, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Орхон аймгийн залуус хамтран энэ сарын 17-ны өдөр “Монгол 98 наадам”-ыг Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. 1998 онд 10-н жилээ төгссөн төгсөгчдийг нэгтгэсэн уг бэсрэг наадам нь залуусыг нэгтгэн нийлүүлж, хооронд нь танилцуулж, харилцаа холбоо тогтоох, хамтран нөхөрлөх гол зорилготой юм.
Говь алтай аймгийн “Төрөлх Алтай” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баянмөнх: Монгол улсын түүхэнд хамгийн олон хүүхэд буюу 120 гаруй мянган хүүхэд 1998 онд 10-н жилээ төгссөнөөс улс аймгийн цолтой бөхчүүд, уяачид, харваачид олон төрсөн энэ ч утгаараа сайхан бэсрэг наадам хийж, үе тэнгийнхэнийгээ хооронд нь танилцуулж, хамтран нөхөрлөх зорилгоор энэ томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Нийтдээ 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл болсон 2000 иад залуус уг арга хэмжээнд ирсэн байна. Манай нэгдлийн зүгээс цаашид ч уг бэсрэг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа”гэлээ.
Бэсрэг наадмын үеэр 21 аймгаас шилдэг залуусаа шалгаруулан шагнаж, Хурдан дааганы уралдаан, үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, байт харваа, шагайн харваа, дартс зэрэг олон уралдаан тэмцээнийг зохион байгуулсан.Мөн энэ үеэр үндэсний дээлээрээ гоёсон Юндэн Нансалмааг 21 аймгаас тодруулж шагнал, дурсгалын зүйлээр шагнасан юм.
2023-06-19