Уяачид Хүй долоон худгийн хөрсийг хамгаалахад “Монгол наадам цогцолбор”-той хамтран ажиллана

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр “Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбоо”, “Нийслэлийн Морин спорт уяачдын холбоо”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзан наадмын бэлтгэл ажил болон цаашид хамтран хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтаар Хүй долоон худагт байрлах Уяачдын галыг хэрхэн зохион байгуулах, хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд зөөврийн болон эко нийтийн бие засах газар ашиглах зэрэг асуудлыг ярилцав. Цаашид баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлага бусад холбоодтой ойрын хугацаанд уулзалт зохион байгуулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *