ДАНШИГ НААДАМ

XI жарны цагаан луу жил аргын 1640 онд Ширээт цагаан нуурын газраа анхдугаар Богд Жибзундамба хутагтад Бат оршил өргөх Даншиг наадам болж монголчууд бараг бүгдээр оролцжээ.Үүнээс хойш Даншиг наадам тогтмолжиж Долоон хошуу (тухайн үед Халх түмэн нь долоон хошуунаас бүрдэж байв) Даншиг, Богдын даншиг гэх нэрээр түүхэнд тэмдэглэгджээ.Даншиг наадам бол монгол үндэсний эрийн гурван наадмын түүхэн хөгжилд томоохон байр эзэлдэг бөгөөд анхны Даншиг наадмаар наадмын түрүүнд олгох цол чимэг бий болсон гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *