Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оруулах зорилгоор “Монгол наадам цогцолбор” Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн газраас ”Эрүүл иргэн –Эко хөгжил” сэдэвт цасны баяр, спортын нөхөрсөг арга хэмжээг санаачлан Хүй долоон худагт 2016 оны 01 сарын 30-ний өдөр зохион байгууллаа. Тус баярт Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болон Нийслэлийн мал эмнэлэгийн газар хамтран оролцож нэг өдрийг эрүүл агаарт спортын тэмцээн уралдаан зохион байгуулан өнгөрүүллээ.
Арга хэмжээг нээн “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын дарга П.Цогтбаатар, Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын захиргааны хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга А.Нарантуяа нар үг хэлэн нийт ажилчид Монгол улсын төрийн дууллаа дуулсанаар баярын арга хэмжээ эхлэсэн юм. Энэ өдөр 3 байгууллагын нэгдсэн 80 гаруй ажилтан, албан хаагчид 3 төрлийн спорт тэмцээнээр хурд, хүч, авьяас чадвараа сорьсон юм.
Тэмцээний хувьд “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазраас санаачлан зохион байгуулсан “Хөгжилтэй буухиа” тэмцээний ялагчаар Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын Ц.Төмөрбаатар ахлагчтай баг хамт олон тэргүүлсэн бол Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас санаачлан зохион байгуулсан “Цасны сумо” тэмцээнд Нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын ажилтан Б.Бямба-Очир, Нийслэлийн мал эмнэлгийн газраас санаачлан зохион байгуулсан “Олс таталт”-ын тэмцээнд “Монгол наадам цогцолбор” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын Д.Өлзийсайхан ахлагчтай баг хамт олон тэргүүллээ.
Тус өдөрлийн үеэр байгууллага бүр биеийн тамир, спортын үйл ажиллагааг сурталчилсан арга хэмжээ зохион байгуулж, эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн үдийн цай зохион байгуулсан юм.
“Монгол Наадам Цогцолбор”-ын Маркетингийн хэлтэс
2018-11-21