Галч бөгөөд тохижилт үйлчилгээний ажилтан ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Хүй долоон худагт зохион байгуулагдах Үндэсний их баяр наадам болон бусад арга хэмжээ, тэмдэглэлт ойн баяр наадмуудын бэлтгэл ажлууд, орчны цэвэрлэгээ,үйлчилгээ, тохижилт бүтээн байгуулалтын бүх ажлуудыг хийж гүйцэтгэх, Асар майхан, үзэгчдийн сандлуудыг түрээслүүлэх тохиолдолд тэдгээрийг угсрах, барих, ачиж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх, Байгууллагын өмч хөрөнгө болох зам дагуу самбаруудын засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэх, Ногоон байгууламжийн зүлэгжүүлэлт хийх, мод тарих, тэдгээрийн арчилгааг хийж гүйцэтгэх, Баяр наадам болон бусад тэмдэглэлт өдрүүдэд ашиглагдах эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ачих, зөөх, угсрах, буцаан хураах, бүрэн бүтэн байдлыг хариуцах /Тайз, карказ, хөгжим, асар майхан, үзэгчдийн сандал/, Зам талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэх, Хүйтний улиралд уурын зууханд галлагаа хийх, температурыг хэвийн хэмжээнд байлгах, хөдлөхөөс хамгаалах, аюулгүй байдлыг хангах

Ажлын байранд тавигдах шаардлагай:

Бүрэн дунд боловсролтой

Ажлын дадлага туршлагатай байх

Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай

Хувийн зохион байгуулалт сайтай

Нягт нямбай, эмх цэгцтэй

Идэвх санаачилгатай

Утас: 96649696 70000695
Холбоо барих: Mongolnaadamtsogtsolbor@gmail.com
Хаяг: Премиум палас цогцолбор 7-н давхарт 712 тоот

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *