“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Ёс зүйн дэд хороо 2025 онд 92.3 хувийн гүйцэтгэлтэй ажиллав

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Ёс зүйн дэд хороо 2025 онд “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг бүрэн хангаж жилийн төлөвлөгөөнд тусган оруулж 92.3 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой 1 гомдол, мэдээллийг хянан шалгаж хууль, журамд заасан хугацаанд ёс зүйн дэд хорооны хурлаар шийдвэрлэж дүгнэлтийг гарган ажиллав.
Цаашид үүсэж болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх, шалтгаан, нөхцөл, эрсдэлийг тооцох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *