“Уран жолоодлого-2025” тэмцээн Хүй долоон худагт амжилттай боллоо

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн дунд “Уран жолоодлого -2025” тэмцээнийг Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 14 аж ахуйн нэгжийн 70 гаруй жолооч оролцож мэдлэг ур чадвараараа өрсөлдлөө.
2019 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “Уран жолоодлого” тэмцээн нь нийтийн тээврийн жолоочдын ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах гол зорилготой юм.
Энэ удаагийн тэмцээн жолоочдын мэдлэг сорих, техникийн үзүүлэлт шалгах, жолоочын ур чадвар, зөрчилгүй жолооч шалгаруулах гэх зэрэг 12 үзүүлэлтээр явагдаж шилдэгүүдээ шалгарууллаа. Эхний 6 байранд шалгарсан жолоочид түрээслээд өмчлөх хөнгөлттэй орон сууцны эрхээр шагнуулсан юм.
Уг тэмцээнийг зохион байгуулснаас хойш нийтийн тээврийн жолоочдын ур чадвар, харилцаа хандлага сайжирч байгаа гэдгийг тэмцээн зохион байгуулагчид хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *