“Талын салхи 2025” олон улсын мото фестиваль Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
“Талын салхи наадам 2025”-д оролцогчид Д.Сүхбаатарын талбайгаас нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын их дэлгүүр, Баруун дөрвөн зам,Таван шар, 61-н гарам гэсэн маршрутаар явж Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т нээлтээ хийсэн юм.
10 дахь жилдээ болж буй уг наадамд Монгол улсаас 60 мото клубын 2500 гаруй мотоцикл сонирхогч, БНХАУ-ын 130, ОХУ-ын 300-400,Америк, Малайз, Хонгконг, Вьетнам зэрэг зүүн азийн мотоцикл сонирхогчид болон АНУ, Германы мото сонирхогчид ирж оролцлоо.
Mongolian choppers MC, Red Falcons мото клубуудын хамтран зохион байгуулсан уг наадам Мотоциклчдын үзэсгэлэн худалдаа, мото клубуудын мэндчилгээ үзүүлбэр, урлаг соёлын арга хэмжээ, лазер шоу зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
Монголын чофферчин ахан дүүс мото клубын дэд ерөнхийлөгч М.Бат ирээдүй:“Анх бид 2015 онд 250 мотоцикл сонирхогчид нэгдэн уг наадмыг хийж байсан энэ жил 10 жилийн ойгоороо бид арав дахин үржигдэн 2500 мото сонирхогчид нэгдэн наадмаа хийж байна. Уг арван жилийн хугацаанд Талын салхи наадам нь зөвхөн моточид төдийгүй гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан зуны томоохон наадам болж хүрээгээ тэлж байгаад баяртай байна” гэлээ.
2025-06-09