“MONGOLIAN BREEDERS CUP-2025” БОГИНО ЗАЙН ЭРЛИЙЗ МОРЬДЫН УРАЛДААН ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДӨР ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбоо”-ноос “Mongolian Breeders cup-2025” эрлийз морьдын уралдааныг Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т амжилттай зохион байгууллаа.
Засгийн газрын 41-р тогтоол, СХД-ийн Засаг даргын захирамжийн хүрээнд Монголд анх удаа эрлийз морьдын богино зайн уралдаанд азарга, их нас, соёолон гэсэн гурван насны ангилалаар явагдлаа. Уралдаанд нийт 21 аймаг 9 дүүргийн тод манлай уяач, алдарт уяачдын 30 гаруй эрлийз буюу сайжруулсан сонгомол угшлийн хурдан хүлгүүд орж хурд хүчээ сорьлоо.
“Mongolian Breeders cup-2025” эрлийз морьдын уралдаан нь үржлийн явц гарсан адуу буюу эрлийз морьдыг мэргэжсэн насанд хүрсэн хүн унаж 1,7 км ойрын зайнд уралдаж буйгаараа онцлогтой.
“Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбоо”-ны тэргүүн Р.Гантулга: Эрлийз буюу сайжруулсан сонгомол угшлийн адууны дунд зохион байгуулагдаж буй уг уралдаан нь жилийн дөрвөн улиралд зохион байгуулагдах боломжтой бөгөөд цаашид долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдана гэлээ.
“Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбоо” нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2022 онд анхны уралдаанаа зохион байгуулж байжээ.Дашрамд сонирхуулахад уг холбооноос мэргэжлийн насанд хүрсэн морь унаачдыг бэлдэж байгаа юм байна.
Тус уралдааны хамтран зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн нэгдсэн эмнэлэг, цагдаа, хүүхдийн байгууллага, бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчид, “Морьтон” адууны эмнэлэг, “Сүрэгчин хурд” брэнд ХХК, “Тод магнай” ХХК, “Дөхөм хайрхан” малын эмийн сан оролцов

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *