Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын хүүхдүүдийг Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-ын Гэр баазад хүлээн авлаа. “Монгол наадам цогцолбор” нь 2015 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Эрүүл иргэн Эко хөгжил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ үйл ажиллагааны хүрээнд тус цогцолборын хүүхдүүд гэр баазад байрлан академик сургалтанд хамрагдаж, хөгжөөнт тэмцээн уралдаан, мөн хэн сайн дуулах вэ Open mic арга хэмжээг зохион байгуулж нэгэн өдрийг эрүүл цэвэр агаарт найз нөхдөөрөө хөгжилдөн өнгөрүүллээ.
2024-12-16