“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын албан хаагчид Нийслэлийн 385 жилийн ойн медалиар шагнагдлаа

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн өдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласан “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Нийслэлийн 385 жилийн ойн медалиар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөрбаатар, Маркетинг хамтын ажиллагааны албаны захирал Н.Отгонбаяр, Санхүү хөрөнгө оруулалтын албаны захирал Н.Буянхишиг, Эдийн засагч М.Сувдгэрэл, Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Мөнгөнзул нар тус тус шагнагдлаа. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэж байна.
“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *