“Монголын газар зохион байгуулагчдын холбоо”- ны ахмадууд “Монгол наадам цогцолбор”-т мод тарилаа

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний мод тарих хөдөлгөөнийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас дэмжин мод тарих уриалгыг гаргасан билээ. Уг уриалгыг “Монголын газар зохион байгуулагчдын холбоо” дэмжин өнгөрсөн амралтын өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т нарс, улиас модыг тарьж, цөлжилтийг бууруулж, ногоон байгууламж нэмэхэд хувь нэмрээ орууллаа. Мөн энэ үеэр “Монгол наадам цогцолбор”-ын албан хаагчид гацуур, монос, өрөл, хайлаас зэрэг модыг тарьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *