Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн Хүй долоон худаг Монгол наадам цогцолборт амжилттай боллоо

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 15-нд Хүй долоон худагт боллоо. Энэ удаагийн УАШТ-д нийтдээ 62 тамирчид элит, 17 хүртэлх нас, сонирхогчдын эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдлөө. Элит ангиллын тамирчид 5 км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулсан бол бусад тамирчид дээрх зайн талд нь хурд сорьсон юм.
Тэмцээний эрэгтэй элитийн уралдаанд марафон гүйлтийн ОУХМ Н.Мөнхбаяр (Хилийн цэргийн 0131-р анги), дугуйны шилдэг ОУХМ-уудын нэг Э.Болор-Эрдэнэ (Team Oggi) нарын хооронд маш сонирхолтой уралдаан өрнөж, биесээ удаа дараа гүйцэж түрүүлсний эцэст барианы шугамыг Мөнхбаяр 1 цаг 4 минут 39 секундээр түрүүлэв. Э.Болор-Эрдэнэ түүнээс 1 минут 5 секунд хоцорч удаалсан бол “Road Mongolia” клубийн спортын мастер Э.Ижилмөрөн 1 цаг 9 минут 35 секундээр хүрэл медалийн болзол хангажээ.
Эмэгтэй элитийн уралдаанд “Road Mongolia” клубийн А.Оюун-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Ц.Аяс, хөвгүүдийн уралдаанд А.Амирлангуй, охидын уралдаанд “Цасан зам”-ын Н.Энхжин, “Сэлэм загас”-ын Б.Санчирмаа нар эхний байруудад шалгарлаа. Тэмцээнд төрөл бүрийн спортын ОУХМ цолтон 4, спортын мастер 12 оролцов.
Дуатлоны УАШТ-ийг зохион байгуулалтад “Монгол наадам” цогцолбор, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЭБО холдинг компани хамтран ажиллалаа.
Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн хүрээнд Дуатлоны УАШТ-ий араас 11-р сард анх удаа танхимын триатлоны УАШ тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *