Нийтиийн тээврийн бодлогын газар үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн хүрээнд “Уран жолоодлого 2024” тэмцээн Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т 9-р сарын 14-ны өдөр боллоо. Уг тэмцээн нь нийтийн тээврийн жолоочдын ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг сайжруулах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 8 шалгуур үзүүлэлт 4 үе шаттайгаар явагдлаа. Тэмцээнд нийтийн тээврийн 16 байгууллагын 16 багийн 85 жолооч оролцож мэдлэг ур чадвараараа өрсөлдөв. Зохион байгуулагчдын зүгээс жил бүр зохион байгуулдаг уг тэмцээн нь энэ жил нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийгдсэнтэй холбоотой бүгд нэгэн ижил Хятад улсад үйлдвэрлэгдсэн автобуснуудаар оролцож байгаагаараа онцлог давуу талтай болж байгаа гэдгийг хэллээ.
2024-09-14