“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын нийт ажилчид сургалтанд хамрагдав

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас Сургалт хөгжлийн төлөвлөгөөг баталсны дагуу хамт олны эв нэгдэл, багийн ажиллагааг дээшлүүлж, бие биедээ туслах, харилцан суралцах замаар эерэг сайн туршлага түгээн дэлгэрүүлж, сөрөг хандлагаа танин мэдэх шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлох зорилгоор “Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын сургалтыг нийт ажилчдын дунд зохион байгууллаа.

Мөн энэ үеэр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох” сургалтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш н.Мөнхсүрэн,“Зөөлөн ур чадвар буюу ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” сургалтыг Хан- Уул дүүргийн насан туршийн боловсролын төвийн багш С. Анхтуяа нар хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *