“Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн” 9 дүгээр сарын 15-ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т болно

“Монголын триатлоны холбоо”-ноос “Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 9 дүгээр сарын 15-ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнийг Монголын триатлоны холбоо санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ажиллаж байна. Өнөөдөр “Монголын триатлоны холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөрбаатар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Маркетинг хамтын ажиллагааны газрын захирал Н.Отгонбаяр нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Энэ жил “Монголын триатлоны холбоо”-ны 20 жил тохиож байгаа бөгөөд Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн нь ойн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчын зүгээс хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *