Эрдэнэт хот “Илгээлтийн эзэд” 50 жил, Хангайн бүсийн наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, Орхон аймгийн Цагдаагийн газрын бөх, аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүүлсэн бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэсэн байна.
Хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодогложээ. Харин аймгийн өсөх начин О.Баярбаасан найм давсан түрүү бөхийн бай шагнал болох дөрвөн сая төгрөгийг Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хандивласан байна.