Даншиг наадмаар лам нар ном хаялцана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, “Гандантэгчэнлин” хийд хамтран, “Даншиг наадам- Хүрээ цам 2024”-ийг 8 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүйдолоонхудагт зохион байгуулах гэж байна. Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөрмонгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан болох агаад ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголын бөхчүүд ирж барилдана.

Эл наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлах, унзад, голч нарын тэмцээнтэй. Очирваанийн тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашны соёлын олон үйл ажиллагаа зохион байгуулна. Мөн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харвааны тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром, үндэсний сур харваа, сээр цохих тэмцээн болно. Монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, Монгол хувцасны үзүүлбэр, дүүргүүдийн Ардын авьяастнуудын тоглолтыг энэ наадмаар үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *