Монголын дугуйн холбооноос зохион байгуулдаг “Даагаа нэхэх” уулын дугуйн тэмцээн энэ сарын 27-ны өдөр Хүй долоон худагт боллоо..Уулын дугуйн спортыг сурталчлан хөгжүүлэх хичээлэгчдийн хүрээг тэлэх зорилготой уг тэмцээн өсвөр үе, мастер, сонирхогч, элит зэрэг нийт 22 насны ангилалаар явагдаж шилдэгүүдээ шалгаруулав. Морь уралдааны зам дээр уралддаг 9 дэх удаагийн тэмцээн амжилттай зохиогдож 27 байгууллагын 209 тамирчин Хүйн дэнжийг хотойлгон наадлаа. Энэ удаагийн шилдэгийн шилдэг Аваргаар ҮШБ-ийн тамирчин, “Алдар” Спорт хорооны тамирчин ОУХМ Б.Наранхүү 00:40′:37″:39 амжилт үзүүлсэн нь энэ замын 2 дахь шилдэг цагийн амжилт болов.Мөн Б.Наранхүү нь 2022 оны “Морь хурдан уу, дугуй хурдан уу?” тэмцээний аварга болж байжээ.
2024-07-27