“Наадмын гурван төрлийн автомашины зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулж байна”

Баяр наадмын автомашины зөвшөөрлийг enaadam.mn сайтаар худалдаалж эхэлжээ.

Автомашины зогсоолын талаар тодруулахад, “Наадмын улаан, цэнхэр М, ногоон Г гэсэн гурван төрлийн автомашины зөвшөөрөл 21,000 төгрөгөөр борлуулагдаж байна.

Улаан М зөвшөөрөл 200
Цэнхэр М зөвшөөрөл 1,800
Ногоон Г зөвшөөрөл 1,700 ширхэг худалдаанд гарсан.
Улаан, цэнхэр М зөвшөөрөл зөвхөн Хүй долоон худагт, ногоон Г нь Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт үйлчилнэ.

А, Б зөвшөөрөл цахимаар борлуулагдахгүй.

Автомашины дээрх гурван төрлийн зөвшөөрлийг долдугаар сарын 5-н хүртэл enaadam.mn сайтаар борлуулна” гэлээ.

Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх орчимд 7,850, Хүй долоон худагт 45,780 автомашины зогсоол бэлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *