“Улаанбаатар марафон 2024”-т оролцохоор 15700 хүн бүртгүүллээ

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж дууслаа.

Хоёр сарын хугацаанд 15700 хүн бүртгүүсэн байна. Өнгөрсөн жилийн гүйлтэд 12700 гаруй гүйгч бүртгүүлж байсан бол энэ тоо 3000-аар өсөв.

Энэ жил таван км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-т 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Тэгвэл гэр бүлийн гүйлтэд 1400, 1.5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлэв. Түүнчлэн 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй гарав. Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байв. Харин энэ жил 10 км-т 1866 гүйгч, 21 км-т 917 гүйгч, 42 км-т 180 гаруй гүйгч бүртгүүллээ.

Одоогийн байдлаар 11 мянган хүн бүртгэлийн дугаараа авсан бөгөөд дугаар олгох ажил энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *