“Морь хурдан уу дугуй хурдан уу” дугуйн уралдаан 8 дахь жилдээ Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа

“Монголын дугуйн холбоо”ТББ, “Номадик дугуйн клуб”, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Морь хурдан уу Дугуй хурдан уу 2024” дугуйн уламжлалт тэмцээнийг 8 дахь жилдээ Хүй долоон худагт тавдугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Морь хурдан уу Дугуй хурдан уу 2024” дугуйн уламжлалт тэмцээн Номадик клубын нэрэмжит болсон бөгөөд Мастер, сонирхогчийн, өсвөр үеийнхэн зэрэг нийт 6 ангилалд 12-70 насны дугуйчид оролцож Соёолон насны морьдын уралддаг 25 км замыг туулан уралдав. Энэ удаагийн уралдаанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 30 клубын 290 гаруй тамирчин хурд хүчээ сорьсноос Олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ 44 минутын амжилтаар тэргүүллээ. Монголын дугуйн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран: “Энэ тэмцээн маань Монголчуудын наадмын морь уралддаг уралдааны зам дээр дугуйчид уралдаж хийморио сэргээдэг гэдгээрээ онцлогтой. Сүүлийн үед өсвөр насны охид дугуйгаар хичээллэх нь ихэссэн,манай тэмцээнийг зорин ирж оролцож байгаад баяртай байна”гэлээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *