Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас мод тарих уриалгыг гаргаж байна. Хүй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолбор”-т иргэн та тарих модоо авч ирэхэд болно. Тус байгууллагын ажилчид мод тарих газар, суулгах нүхийг бэлдэж өгөх бөгөөд цаашдын усалгаа, арчилгааг бүрэн хариуцах юм. Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг гэсэн тоо баримт байдаг. Иймээс байгууллага хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ хамтран мод тарьж ногоон орчныг бий болгоё. Мод тарих арга хэмжээ 04-р сарын 25-наас 05-р сарын 25-ны өдрүүдэд Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулагдана.
2024-04-26