МОНГОЛЫН АНХНЫ МОРИН ТОЙРУУЛГЫН ТҮҮХ

БНМАУ-ын Сайд нар ба МАХН-ын Төв хорооны зөвлөлүүдийн 1956 оны 2-р сарын 6-ны өдрийн 43/37 дугаар тогтоолоор тус улсад морин спортыг хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод Морин тойруулга байгуулахыг мал аж ахуйн яамны сайдад хариуцуулсугай гэсэн тогтоол гарсны дагуу Их тэнгэрийн амны хойд харалдаа Туул голын сав Монголын анхны морин тойруулга байгуулагдсан түүхтэй.Үүний дараа Биеийн тамирын хороонд харьяалагдан улирлын чанартай тойрог замын хурдан морины уралдааныг явуулдаг байжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 8-р сарын 29-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор Ардын армийн морин цэргийн уламжлалын үндсэн дээр морин спортыг цаашид хөгжүүлэхийн хамт сайн чанарын монголүүлдрийн уналгын ба тээврийн адуу бий болгох арга хэмжээ авахыг Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайдад даалгаж үүнтэй холбогдуулан “Морин тойруулга”-ын газрыг Ардын цэргийн хэрэг эрхлэх яаманд харьяалуулж морин тойруулга байгуулан аж ахуй, морин сургуулийн салаатайгаар үйл ажиллагаа явуулж, үүний хажуугаар морин спорт сонирхогчдын дунд секц хичээллүүлж иржээ. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 1975 оны 18-р тогтоолоор БХТН-ийг Батлан хамгаалах яамны харьяалалаас гаргаж хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн буудлага, авто мото, шүхэр, радио, морин спортын төв клубүүд гэсэн нэртэйгээр зохион байгуулж цаашид хөгжүүлэх, түүнд залуучуудыг өргөнөөр оролцуулан сургах нь зүйтэй гэж үзсэн. Морин тойруулга нь 1965 онд секцээр хичээллэгчдээсээ сонгон шалгаруулалтаар Ч.Сүхбаатар, Т.Даваадорж, Т.Дашцоодол /ах дүү 2/, Б.Даш, Б.Сүмбэр, С.Батмөнх нарыг сонгон багаар хичээллүүлж, 1966 онд Т.Цэрмаа, Б.Сүмбэр, С.Батмөнх нар шигшээ багт шилэгдэн хичээллэж, уралдаан тэмцээн, үзүүлэх тоглолтыг шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнээр бие даан хийж морин спортыг сурталчлан, хөгжүүлэх эхлэл тавигдсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *