“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран ажиллана

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдлагууд “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд”-ийн тэргүүн хамба Д.Жавзандоржтой уулзлаа. Уулзалтанд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын Захиргаа удирдлагын албаны захирал Д.Төмөрбаатар, Монгол улсын тод манлай уяач Д.Даваахүү нар оролцов. Уулзалтын үеэр “Монгол наадам цогцолбор”-ыг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан бүтээн байгуулалт дээр бурхан шашны талаас нь заавар зөвлөгөө өгч ажиллана гэдгээ “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд”-ийн удирдлагууд  илэрхийлсэн юм.Мөн  Хүй долоон худаг Монгол наадам цогцолборт Монголчуудын өв соёл түүхийг харуулсан “Богдын өндөр” төслийг цаашид хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.  
Дашрамд дуулгахад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламыг үүрэгт албанаас нь чөлөөлж “Бурхан шашны дээд” сургуулийн багш лхаарамба Д.Жавзандоржийг “Гандантэгчэнлин хийд”-ийн тэргүүн хамбаар өргөмжлөн залсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *