2023 оны спортын онцлох үйл явдал

Time.mn сайт өнгөрч буй 2023 оны спортын онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1 сар.

“Хакухо” М.Даваажаргал сүмо бөхөөс зодог тайллаа.

2001 онд сүмо ертөнцөд хөл тавьж зургаан жилийн дараа буюу 22 насандаа ёкозүна цолонд хүрч байлаа. Тэрээр, “45 түрүү, нэг жилд хамгийн олон түрүүлсэн, дараалан хамгийн олон даваа авсан, дээд зиндаанд хамгийн олон түрүү авсан” гэх амжилтуудын эзэн билээ. Мөн бүх цаг үеийн хамгийн удаан хугацаанд ёкозүна цолтой барилдсан агуу сүмоч.

Хакүхо дохёд өөрийн биеэр гарч, хүч үзэхгүй ч “Хакүхо гэдэг нэр олон үеийн туршид сүмотой утга адил цуурайтсаар байх нь дамжиггүй”

2 сар.

Сар шинийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий хоёр дахь удаагаа түрүүллээ.

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэв.

3 сар.

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Л.Алтанцэцэг мөнгөн медаль, М.Энхжаргал хүрэл медаль хүртлээ.

Энэтхэгийн нийслэл Шинэ Делид хотод эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдснөөс 18 орны тамирчин медаль хүртэж Монгол Улс 11 дүгээр байранд жагслаа.

4 сар.

3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн баг АЗИЙН ХОШОЙ АВАРГА боллоо.

Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид Азийн хошой аварга болж, Д.Дэлгэрням “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодорлоо. Манай эрчүүд 2018, 2019 оны Азийн аваргын финалд Австралид хожигдож байсан бол гурав дахь удаагийн “тулаан”-д ялж, зургаан жилийн дараа тивийн аваргад дахин түрүүллээ.

dnq5tyvt.jpg

МУГТ, Э.Цэндбаатар мэргэжлийн боксын аваргын бүстэй боллоо.

Мэргэжлийн боксын 6 тулаан хийж 6 ялалт, 3 удаа хүнд цохилт гэсэн амжилттайгаар аварга боллоо.

5 сар.

Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгөн медаль, Б.Мишээлт хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр 7 дугаар байранд жагслаа.

Жүдо – ДАШТ

Эрэгтэй 66 кг-ын жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртэж Дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.

Эмэгтэй 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.

6 сар.

Шаравжамц Энхийн-Од NCAA-ийн I дивизионд “San Francisco Dons” багт нэгдлээ.

Чөлөөт бөх – U22

23 хүртэлх насны Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Н.Батбилгүүн 4 ялж, аварга боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин дөрөв ялж, алтан медалийн эзэн болж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

7 сар.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх хүч үзэж Улсын гарьд М.Бадарч найм даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ. Улсын харцага Ц.Бямба-Отгон баяр наадамд үзүүрлэж Монгол Улсын гарьд цолтон боллоо.

Монгол Улсын харцага цол хүртсэн бөхчүүд,

Ховд аймгийн Булган сумын харьяат бөх Г.Ганхуяг
Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх С.Сүхбат
Монгол Улсын начин цол хүртсэн бөхчүүд

Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Д.Тогтохжаргал
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Л.Отгонбаатар
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Э.Ууганбаяр нар улсын цолонд хүрлээ.
Жюү жицүгийн ДАШТ-ийг Монгол Улс анх удаагаа зохион байгууллаа. Монголын шигшээ баг холимог багийн төрөл хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэй +70 кг жинд М.Сугар дэлхийн аваргын анхны хүрэл медалиа хүртсэн.

8 сар.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд болж Монгол Улс 3 алт, 13 мөнгө, 28 хүрэл нийт 44 медаль авч нийт дүнгээр 5 дугаар байранд жагссан юм.

9 сар.

IESF World Esports Championships 15 дахь удаагийн тэмцээнд Dota2 төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон IHC e-sport баг дэлхийн аварга болж, 50 мянган ам.долларын шагнал хүртсэн.

Чөлөөт бөх – ДАШТ

“Белград 2023” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд Монгол Улс 10 жинд хүч сорьж, 3 мөнгөн медаль хүртлээ. Нийт 80 оноо цуглуулж, багийн дүнгээр гуравт шалгарснаар чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцох эрхтэй болсон. 50 кг-ын жинд Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ авсан.

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид ДАШТ-ий медалийн тавцанд 17 жил тасралтгүй гарлаа.

FC Ulaanbaatar баг Үндэсний дээд лигт түрүүлж, Монгол Улсаа төлөөлөн “AFC Cup” тэмцээнд эхний ялалтаа авч түүхэн амжилтын эзэд болсон. Тус тэмцээнд хэсэгтээ 2 ялалт, 2 ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлсэн.

10 сар.

“Ханжоу 2022” Азийн наадам

Монгол Улсын сагсан бөмбөгт урьдчилсан шатанд анх удаа өрсөлдлөө.

Эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээнд хүрэл медаль хүртсэн,

Монголын усан спортын түүхэнд Б.Энххүслэн “Азийн наадам”-ын 200м зайн чөлөөт сэлэлтийн төрөлд финалд шалгарсан.

Жүдо эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү мөнгөн медаль,

73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль,

100 кг-ын жинд Б.Гончигсүрэн мөнгөн медаль,

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам хүрэл медаль,

+78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ.

Холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

Кураш бөхийн төрөлд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн.

Дугуйчин С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Олимпын эрхээ авсан.

Жюү Жицү төрөлд Т.Түвдэнтарваа 69 кг-ын жинд хүрэл медаль, 77 кг-ын жинд М.Даваадорж хүрэл медаль хүртсэн юм.

Боксын эрэгтэйчүүдийн 63,5 кг-д Б.Чинзориг алтан медаль хүртсэн.

Байт харвааны төрөлд Б.Отгонболд Азийн наадмын аварга болсон анхны харваач болсон.

И-спортын төрөлд Дота-2 төрөлд Монгол Улсын IHC e-sport баг мөнгөн медаль хүртэж Азийн наадамд шуугиан тарьсан билээ.

Пара

Таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав мөнгөн медаль хүртэв.

Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртсэн.

Ц.Баттулга Азийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн анхны хүрэл медальтан боллоо.

Хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F40,41 ангилалд Д.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн.

Го даамын спорын төрөлд аав, хүү хоёр анх удаагаа өрсөлдлөө.

Жүдочид хос хүрэл медалийн эзэд болсон (эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ)

Жүдо бөхийн +90 кг-ын жинд Д.Ганбат алтан медалийн эзэн болсон.

Монгол Улсын засгийн газар Азийн наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад 372 сая төгрөг, Мөн пара наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт 58 сая төгрөг олгох шийдвэр гаргасан.

11 сар.

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаас 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр тэргүүлсэн.

Б.Нарантуяа снукер билльярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо.

Ой тогтоолтын ДАШТ-д монголчууд 3 насны ангилалд аваргын цом хүртсэн.

Бага насанд М.Гэгээн-Оюун,

Өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон

Насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер, Дэлхийн аварга Т.Тэнүүн нар боллоо.

12 сар.

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадамд Э.Содномпилжээ аваргын алтан медалийн эзэн боллоо.

NBA-ийн зүгээс улирал дундуур “NBA CUP” тэмцээнийг зохион байгуулж, “NBA 3x Invitational Champion” төрөлд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй сагсчид түрүүллээ.

PUBG MOBILE-2023 тэмцээнд Монгол Улсын IHC e-sport баг аваргын цомыг хүртэж, хоёрдугаар байранд Stalwart e-sport, дөрөвдүгээр байранд 4Merical Vibes багууд тус тус шалгарлаа.

ESL Challenger League S46 тэмцээний аварга болж, 15 мянган ам.долларын эзэн боллоо. Мөн ESL Pro League Season 19-т оролцох эрхээ авч чадлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *