Улс тунхагласны 99 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ

Улс тунхагласны 99 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ. Бүгд найрамдах улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 99 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.

Барилдаанд аварга О.Хангай, гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, Б.Серик, М.Лхагвагэрэл, харцага Н.Золбоо тэргүүтэй 128 бөх хүч үзсэнээс Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

Түрүү бөх Б.Бат-Өлзий намрын улирлын барилдааны гурав дахь түрүүгээ хүртэв. Их шөвөгт харцага Б.Цэдэнсодном, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа. Энэ барилдааны нэгийн даваанд улсын цолтнуудаас гарди Ц.Бямба-Отгон, харцага Ш.Пүрэвгарьд, начин Ш.Шинэбаяр, Д.Амарсайхан, Ш.Дарханбат, Б.Мижиддорж нар унасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *