Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын хүрээнд “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурлыг Хүй долоон худагт Бөмбөрцөг театрт зохион байгууллаа. Хуралд 10 улсын угсаатны зүй, түүх, соёл судлал, шашин судлал, соёлын антропологи, археологийн 100 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо. 10 гаруй орны 100 гаруй судлаач эрдэмтэд Монгол наадам цогцолборт байрлан үйл ажиллагаатай танилцаж хоёр өдрийн турш Монгол туургатан, Монгол түмний шашины талаарх чуулж илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тус хуралд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн доктор О.Батсайхан”Монголын буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институци ба Бат оршил өргөх ёслол, доктор, профессор С.Дулам “Хүрээ дөрвөн уулын тахилга, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш доктор Ж.Лхагвадэмчиг “Монгол түмний шашин соёлын бат оршил”, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга буддын гүн ухааны гэвш, Н.Амгалан “Их хүрээ цамын үүсэл гарвалийг нэхэн судлах нь, Өвөр Монголын Радио, Телевизийн Хорооны олон улсын мэдээлэл харилцааны төвийн сэтгүүлч З.Үсэгбуян “Өвөр Монголын зангиат бөх ба баяр наадам” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.