Даншиг наадмын бөхийн барилдааныг сугалаагаар явуулна

“Монголчуудын өв соёлын даншиг-хүрээ цам” наадам наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт болно.

Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 зодоглохоос гадна өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах тухай Хотын дарга Д.Сумъяабазар цахим хуудаснаа нийтэлжээ. Бөхийн барилдаануудын 1, 2-ын даваа наймдугаар сарын 5-ны өдөр, 3-аас дээших даваа 6-ны өдөр болох аж.

Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулна.

Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана гэж МҮБХ мэдэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *