Хүй долоон худаг Монгол наадам цогцолборт цэнгэлдэх хүрээлэн барина

Наадмын тасалбарыг төв цэнгэлдэхэд үзэх гадаад, дотоодын иргэдэд зориулж баярын тасалбар  /2023.07.01/ худалдаанд гарсан. Гэвч цахим систем гацаж олон хүнийг бухимдуулж буй. Хэдийгээр тасалбарыг боломжит зохицуулалтаар худалдаанд гаргадаг ч үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг үзэж сонирхох хүсэлтэй хүмүүсийн талаас доошгүй хувь л цэнгэлдэхийн тасалбарыг авч чаддаг байна. Тиймээс хүссэн хүн бүхэнд баяр наадмын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэхээр хоёр байршилд цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар болжээ.

Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборын дэргэд цэнгэлдэх байгуулах шийдвэр гарсан. Төв цэнгэлдэхээс гадна хоёр үндсэн байршилд стадион байгуулна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *