Үндэсний шилдэг харваачид тодорлоо

“Монголын үндэсний харваачдын холбоо”-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол улсын үндэсний сурын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 24, 25-ны өдөр “Хүй долоон худаг”-т амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, 68 баг холбоодын нийт 18-79 насны 1300 орчим харваач оролцож цэц мэргэдээ сорьсоноос шилдэгээр шалгарсан 540 харваач төрийн их баяр наадамд оролцох эрхээ авлаа.
“Монголын үндэсний харваачдын холбоо”-ны тэргүүлэгч, Монгол улсын гарамгай харваач Ц.Түвшинбат: “Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний гол онцлог бол өмнө нь байгаагүй их зурхайд буюу 29 зурхайд харваж байгаагаараа их том тэмцээн болж байна. Мөн энэ жил залуучууд ихээр оролцож байна. 200 гаруй шинэ залуучууд улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож цэц мэргэнээ сорьлоо” гэв.
Монгол улсын аварга харваачдаар 37 оноогоор МУ-ын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэцэг нар тодорсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *