Дархан аварга А.Сүхбат төрөлх нутаг Төв аймгийнхаа түүхт 100 жилийн ойн баяр наадамд зодоглохоор бэлтгэлдээ гарчээ.
Түүний хувьд Төв аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд далай аварга цолтойдоо түрүүлсэн юм. А.Сүхбат аварга тус наадамд зодоглох бэлтгэл сургуулилтаа нутгийн бөхчүүдтэй бус хотод хийж байгаа гэх мэдээлэл байна.
Төв аймгийн тэгш ойн таван наадмын дөрөвт нь дархан аварга цолтон түрүүлж, нэгт нь улсын заан цолтой бөх түрүүлж байжээ.